Тэмээний баяр 2013 арга хэмжээ
  Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг " Нүүдэлчдийн өвөл " арга хэмжээний хүрээн дэхь " Тэмээний баяр - Өвлийн наадам"- ыг "Түмэн Тэмээ -Тэмээн аялалын холбоо" 2013 оны 3- р сарын 6- 8 - ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
   Энэ жилийн тэмээний баярт Өмнөговь аймгийн удирдлагууд ихээхэн анхаарч аймгийн ИТХ-н дарга Х.Түмэнбаяр, тэргүүлэгч Б.Батаа, аймгийн засаг даргын орлогч Р.Сэддорж, ССАЖЯамны стератеги бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Хосхарцага, Үнэлгээ, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Дашдорж, мэргэжилтэн Энэрэл, Булган сумаас ИТХуралд сонгогдсон Н.Амарзаяа, аймгийн БОАЖГазрын дарга О.Бадарч, мэргэжилтэн, сумын ИТХ, засаг дарга болон бусад мэргэжилтэн ажилчид идэвхитэй оролцож тэмээний баяр өргөн дэлгэр, зохион байгуулалт сайтай боллоо.
Тэмээний баярын гол зорилго нь дэлхийд ховордож байгаа хоёр бөхт тэмээг өсгөн хамгаалах, тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, аялал жуулчлалаас ард иргэдийн олох ашиг орлогыг нэмэгдүүлэх юм. Монголчуудын 2000 жилийн өмнөөс тэмээг уралдуулж ирсэн уламжлалд түшиглэн 1997 онд зохион байгуулж байсан энэ наадамд тэмээтэй холбоотой төрөл бүрийн уралдаан тэмцээнийг оруулсан нь Монголын аялал жуулчлалын салбар дахь хамгийн том "эвент" болоод байна.
    Булганчуудын хувьд тэмээний баяр нь 1923 онд Эндрюс Баян загаас олсон үлэг гүрвэлийн олдворын дараа дэлхийн сонорт хүрсэн Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн анхны , хамгийн том эвент болсон юм. Булганчууд тэмээ болон тэмээний баяртаа хайртай, дуртай ард түмэн билээ. Тийм ч учраас Булганы нэг иргэн "ЗА" манай сум ингээд нэг сайхан өвлийн наадамтай болдог байжээ гэсэн удаатай. Сүүлийн жилүүдэд говийн зарим аймгууд, Өмнөговь аймгийн бүх сумдууд тэмээний баярыг хийх болсноор тэмээний үнэлэмж нэмэгдэж, тэмээн сүргийн тоо толгой тогтвортойгоор өсч 2012 онд Монгол улс 305835 толгой тэмээтэй болж үүнээс хамгийн их тэмээтэй аймгаар Өмнөговь аймаг 97317 тэмээгээр тэргүүлж байна. Тэмээний баярт Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн, Булган, Гурвантэс,Ноён, Сэврэй, Манлай, Ханбогд, Мандал-Овоо, Ханхонгор, Баянхонгор аймгийн Баянлиг сум болон 2 аймгийн 11 сумаас олон малчид 300 гаруй тэмээтэйгээ ирсэн нь бахархалтай байлаа.

"Тэмээний баяр 2013 арга хэмжээ" цааш унших »
“ ШИНИЙН АРВАН ТАВНЫ БУЯН ХУРААХ АЯЛАЛ”-Д УРЬЖ БАЙНА

Аялалын зорилго: Хаврын тэргүүн сарын шинийн арван тавны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Хачин ламын хийдийн хуралд оролцож тухайн жилийнхээ заслыг хийлгэж, ном хуруулан мөн нэг өдрийн ажлын ядаргаагаа тайлан цэвэр агаарт найз нөхөд, гэр бүлийн хамт өнгөрүүлэхэд оршино.
Аяллын хөтөлбөр: Өглөөний 09.00-т Байгаль орчин, аялал жуулчлалын газарт цугларч унаандаа суун Хачин ламын хийдрүү хөдөлнө. Эрдэнэцогт сумын төвд орших монголын бурхан шашны томоохон хийдүүдийн төлөөлөл болсон Хачин ламын хийд дээр ирнэ. Аяллын багийнхан хийдийн хуралд оролцож заслаа хийлгэж ном хуруулан, хийдийн лам, хуврагуудаар тусгайлан мандал өргүүлнэ . Мөн тэндээ дурсгалын зураг татуулна. Үдээс хойш сумын төвөөс 10 км-т орших Шатар чулуун хөшөө цогцолбортой танилцаж хээрийн цайгаа ууж, өдрийн хоолоо зооглож хөгжөөнт тэмцээн, уралдаан явадана. Тэндээс аймгийн төврүү хөдөлж Байгаль орчин, аялал жуучлалын газар дээр ирсэнээр бидний энэ удаагийн аялал өндөрлөнө.
Аяллын төрөл: Шашны аялал
Аяллын нийт км: 60
Аялал явагдах хугацаа: 2013.02.25 /Даваа гариг/
Аялал үргэлжилэх хугацаа: Өглөө 09.00 - орой 18.00 цагийн хооронд
Аялалын оролцох хүний тоо: 40
Үнэ: Нэг хүний /15000 төг/
Аяллын үнэнд багтсан зүйлс: Унааны хөлс, Дурсгалын зураг А4, Өдрийн хоол, ТВ нэвтрүүлэг
Хувь хүний авч явах зүйлс: Аяллын дулаан гутал, хувцас, жижиг үүргэвч, Хувийн хэрэглээний зүйлс/хадаг, сүү, арц хүж, цай, тавгийн идээ, аяга, халбага/, зургийн аппарат, камер.
Бүртгэлийн хугацаа: 2013.02.14-24 хооронд БОАЖГазрын байранд /1 давхарт/
Холбоо барих утас: 95011120, 91020505

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР АЙМГИЙН АДАЛ ЯВДАЛТ СПОРТ АЯЛАЛЫН ХОЛБОО БАЯНХОНГОР ТЕЛЕВИЗ

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН ЦОО ШИНЭ ШАТАНД ШИНЭЧЛЭГДЛЭЭ
   Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн асуудлаар Баянхонгор аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Мандалтай хийсэн ярилцлага. Сур: Байгаль орчны багц хууль батлагдлаа. Багц хуулийн гол шинэчлэлт юу вэ?
Л.М:Байгаль орчны салбарын хууль тогтоомжийн хийдэл, давхардал, зөрчлийг арилгах ажлын хүрээнд тус салбарт мөрдөгдөж байгаа 18 хуулийг нэгтгэн 8 хууль болгож, шинээр 2 хуулийг Улсын Их Хурлын 2012 оны хаврын чуулганаар баталлаа. "Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль", "Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль" шинээр батлагдсан. Эдгээр багц хууль батлагдсанаар байгаль хамгаалах ажил цоо шинэ шатанд гарч байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль орчны менежментэд хийх, иргэд, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны стратегийн үнэлгээ болон аудитын тогтолцоог шинээр нэвтрүүлэх, ногоон эдийн засгийн хөгжлийн үндсийг тавьсан эрх зүйн орчин бүрдэж байна. үргэлжлэл бий

"БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН ЦОО ШИНЭ ШАТАНД ШИНЭЧЛЭГДЛЭЭ" цааш унших »
“ОРОН НУТГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХАМРУУЛСАН ГАДААД СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАВ
   Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу БОАЖЯамны Аялал жуулчлалын газраас 2012 оны 08 дугаар сарын 19-23 ны өдрүүдэд аймгуудын БОАЖГазрын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулсан гадаад, сургалт аяллыг БНХАУ-ын Хайнан мужийн Саняа хотод зохион байгууллаа. Сургалт аялалд БОАЖЯамны ТХГНУГазар, АЖГазрын мэргэжилтнүүд зохион байгуулж оролцсоноос гадна нийт 19 аймгийн БОАЖГазрын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан.
   Сургалт аяллын хөтөлбөр, хуваарийн дагуу БОАЖЯамны Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ц.Баясгалан "Монголын аялал жуулчлалын хөгжил ба маркетингийн бодлого" сэдвээр, ТХГНУГазрын мэргэжилтэн Т.Пүрэвсүрэн "ОХБЦГазрын аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөө"-ний төслийг танилцуулж, орон нутгийн мэргэжилтнүүд тухайн бүс бүсээрээ баг болон хуваагдаж бүсүүдийн мастер төлөвлөгөөнд тусгах санал боловсруулж, бусад мэргэжилтнүүдтэй санал солилцсон юм.
     Мөн Хайнан мужийн аялал жуулчлалын өнөөгийн дүр төрхтэй нилээдгүй танилцаж, тус мужийн брэнд бүтээгдэхүүн болсон БНХАУлсдаа томоохонд тооцогддог далайн сувд, болорын үйлдвэрүүд, тэдгээр бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг томоохон худалдааны төвүүдээр орж гадаад, дотоодын жуулчдын ихээр очиж сонирхдог сармагчингийн вант улс хэмээх жижиг арлаар явж, Хайнан мужийн газарзүйн байрлалын онцлог, далайгаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт байгаль, өвөрмөц шийдэл бүхий барилга хот байгуулалтын зөв төлөвлөлт, тээвэр, авто замын өндөр хөгжил, хүн бүрийн сонирхол татсан үзвэр үйлчилгээ, ард иргэддээ бүхий л төрлийн бизнес эрхлэх боломжийг олгож буй хөгжлийн хурдтай танилцаад ирлээ.

"“ОРОН НУТГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХАМРУУЛСАН ГАДААД СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАВ" цааш унших »
Хужирт-Улаанцутгалангийн чиглэлд хатуу хучилттай зам тавина

      Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Төвхөн хийд, Улаанцутгалан чиглэлийн 90.1 км хатуу хучилттай авто замын ажлыг 2012 оны 05 дугаар сараас эхлүүлсэн. Замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд гүйцэтгэгч компаниар БНХАУ-ын "Металл хийц зам" барилгын компани гүйцэтгэж байна. Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хувьд зүүнээс баруун тийш 300-330 км, хойноос урагш 30-100 км-ийн хүрээг хамардаг.
     Тус бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Зам тээвэр барилга, хот байгуулалтын яамнаас улсын төсөв, замын сангийн санхүүжилтээр Хужирт сумаас Орхон, Нарийн голын уулзвар хүртэл 30 км, энэхүү уулзвараас Төвхөн хийд хүртэл 18 км, уулзвараас Улаан Цутгалан хүртэл 39.9 км, уулзвараас Бат-Өлзий сумын төв хүртэл 2.2 км нийт 90.1 км хатуу хучилттай замыг 2014 оны 10 сарын 30-нд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

(Нийт: 118)